Нүүр хуудасМэдээЗГ: Жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, хяналтын давтан үзлэгт орох иргэдээс...

ЗГ: Жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, хяналтын давтан үзлэгт орох иргэдээс 13А маягт шаардахгүй

“Эмнэлэг хооронд үйлчлүүлэгч (өвчтөн) шилжүүлэх тогтолцоо (13А маягт), цахим шилжүүлгийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл  мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан эмнэлэг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог улам боловсронгуй болгохыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
Эмнэлэгт үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог цахимжуулсантай холбоотойгоор жирэмсэн эмэгтэй лавлагаа шатлалын эмнэлэгт хандахад 13А маягт шаардах, хяналтын эмчдээ эргэн үзүүлэхэд болон 13А маягт шаардахгүй эмгэгээр лавлагаа шатны эмнэлэгт үзүүлээд шаардлагатай тохиолдолд бусад кабинет, эмнэлэгт үзүүлэхэд 13А маягт дахин шаардах зэрэг хүндрэл гарсан.
Иймд жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, эмнэлгийн байгууллагаас үргэлжлэх шатны хяналтын давтан үзлэгт орох шаардлагатай иргэдэд болон эмнэлэг дотроо бусад кабинет, тасгаар үйлчлүүлэхэд 13А маягт шаардахгүй байх зохицуулалт хийжээ.
 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН