Нүүр хуудасБусадЗГ: Захуудыг нээхийг хойшлуулж үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээг нээх эсэхийг хэлэлцэж...

ЗГ: Захуудыг нээхийг хойшлуулж үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээг нээх эсэхийг хэлэлцэж байна…

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар хөл хориг хэрхэн сулруулах асуудлыг хэлэлцэж байна.

Урьдчилсан байдлаар зах худалдааны төвүүдийг нээхийг 7 хоногоор хойшлуулж, харин үсчин гоо сайхан зэрэг бусад үйлчилгээг үе шаттай нээх асуудлыг хэлэлцэж байна.

Мөн коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгээд 14 хоносон хүнд зарим үйлчилгээ нээлттэй байх журмыг өнөөдөр батлах учиртай.

хэлэлцэж буй асуудал:

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, 
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, 
  • Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай,
  • Коронавируст халдварын вакцинжуулалтыг эрчимжүүлэх тухай,
  • Баянзүрх дүүрэгт эмнэлэг шинээр байгуулах талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН