10.1 C
Ulaanbaatar
Пүр, 05 8 сар 2021 00:09:18
Нүүр хуудасМэдээЗуслангийн газар өмчлөлийн ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Зуслангийн газар өмчлөлийн ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй зэрэг дүүргүүдийн зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажил өнөөдрөөс албан ёсоор эхэллээ.

Зуслангийн газар өмчлөлийн цахим бүртгэл 11:00 цагаас эхэлсэн бөгөөд иргэдийн хүсэлтийг www.land.ulaanbaatar.mn сайтаар хүлээж авч байна.

Цахим бүртгэлийн талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий “Иргэдийн хүсэлтийг www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулах хүлээн авна. Өмнө нь цахимаар газар өмчлөхөөр бүртгүүлсэн 600 мянга гаруй иргэний мэдээлэл системд багтсан байгаа учраас иргэд шууд нэвтрэх нэр, нууц үгээрээ нэвтэрч зуслангийн газар өмчлөлд бүртгүүлэх боломжтой.

Шинээр бүртгүүлэх иргэдийн хувьд өөрийн мэдээлэл болон эзэмшил газрын талаарх мэдээллийг оруулан бүртгүүлж, өмчлөгдөх боломжтой, өмчлөгдөх боломжгүй, тодорхой зөрчил арилсны үндсэн дээр өмчлөгдөх зэрэг хариуг холбогдох тайлбарын хамт иргэнд хүргүүлнэ.
Шаардлага бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх юм” хэмээн ярилаа.

ЗУСЛАНГИЙН ГАЗАР ӨМЧЛӨХ БОЛОМЖТОЙ БАТЛАГДСАН 26 БАЙРШИЛ:
Сүхбаатар дүүрэгт:

Ар хустай,
Цолмон,
Цээнэ,
Бэлхийн даваат,
Бэлхийн мааньт,
Гоодой,
Баянбулаг,
Бэлхийн хадат,
Бэлх,
Бэлхийн цуурайт,
Хандгайт,
Хандгайтын богино,
Хуурай мухар,
Майхан толгой,
Санзай,
Сэлбэ,
Сэлх,
Шарга морьт,
Зуун мод
Чингэлтэй дүүрэгт:

Жигжид,
Яргайт,
Ар согоот,
Гүнт,
Ойн булаг,
Шадивлан,
Яргайтын богино
Дээрх 26 байршилд нийт 40,059 нэгж талбар байгаагаас 18,216 нэгж талбарыг өмчлүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа ажээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН