ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Б.Баатар өнөөдөр (2026.10.29) АНУ-ын Батлан хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны их сургуулийн багийг хүлээн авч уулзлаа. Тус баг АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалаас Монгол Улсын Хуурай замын цэргийн командлалтай хамтран ахлагч бүрэлдэхүүний хөгжлийн хөтөлбөрийг дэмжих зорилгоор Монгол Улсад ажиллаж байна.
Уулзалтын үеэр АНУ-ын тал 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулсан сургалт-семинарын үр дүнг танилцуулав. Хошууч генерал Б.Баатар багт талархал илэрхийлж, ахлагч нарын мэргэжлийн болон удирдах ур чадварыг олон улсын жишигт хүргэх нь Зэвсэгт хүчний тэргүүлэх зорилтын нэг болохыг онцлов.
Талууд цаашид ахлагч бүрэлдэхүүний мэргэжлийн боловсролын тогтолцоо, дүрэм журам, хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох, сургагч багш бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцов.





