Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай хээрийн сургуулийн хоёрдугаар шатанд Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийг түшиглэн усан саадыг байлдаантайгаар гатлах ажиллагаа боллоо.
Хоёр орны инженерийн цэрэг, усчин дайчид “Сэлэнгэ” мөрөнд төлөвлөгөөний дагуу үүргээ амжилттай гүйцэтгэж, хамтын ажиллагаа, тактикийн ур чадвараа бодит нөхцөлд бататгалаа. Энэхүү сургалтын төгсөлд тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн зэвсэглэл техникийн ёслолын жагсаал зохион байгуулагджээ





