Нүүр хуудасМэдээЗөвлөмж: Цахилгааны төлбөрийн дүндээ эргэлзэж байгаа иргэд ямар арга хэмжээ авах вэ?

Зөвлөмж: Цахилгааны төлбөрийн дүндээ эргэлзэж байгаа иргэд ямар арга хэмжээ авах вэ?

Гэр хороололд амьдардаг хэрэглэгчдийн хувьд 350 кВт.цаг хүртэл, орон сууцанд амьдардаг айл өрхийн хувьд 250 кВт.цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл Засгийн газраас хариуцан төлөх шийдвэр гаргасан. Харин энэ хэмжээнээс илүү гарсан хэрэглээний төлбөрийг иргэд өөрсдөө төлөх юм.

Уг шийдвэрийн хэрэгжилттэй холбогдуулан УБЦТС ТӨХК-аас “Цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог зохицуулах түр журам”-ын дагуу хэрэглэгчийн ангилал, тоолуурын төрлөөс хамааруулж хөнгөлөлт эдлэх зохицуулалт болон цахилгааны төлбөрийн дүнд эргэлзэж буй хэрэглэгчдэд зөвлөмж өглөө.

АЙЛ ӨРХӨД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ

Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно.

Хэрэглэгчдийн ангилалХэмжих нэгжТариф
1Энгийн тоолууртай  
аСарын нийт хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээТөг/кВт.ц110.49
бСарын нийт хэрэглээний 151 кВт.ц болон түүнээс дээших хэрэглээТөг/кВт.ц130.29
22 тарифт тоолууртай  
аӨдрийн хэрэглээ /өглеөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/Төг/кВт.ц116.39
бОрой, шөнийн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06 00 цаг хүртэл/Төг/кВт.ц89.19
3Сарын суурь тарифТөг/сар2,000.0 

АХУЙН ТООЛУУРГҮЙ ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧДИЙН ТӨЛБӨР ТООЦОХ САРЫН ДУНДАЖ ХЭРЭГЛЭЭ

Ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно.

АнгилалХэмжих нэгжСарын хэрэглээ
1Айл өрхкВт.ц350

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН