“Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт-2026” хоёр дахь өдрөө болж өндөрлөлөө.
12 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, хоёр жил тутамд нэгдсэн чуулга уулзалтаа хийдэг тус ТББ-ын тэргүүнээр ОХУ-д 30 гаруй жил ажиллаж амьдарч буй Д.Амарбаясгаланг сонгон томиллоо.
Өдгөө энэ байгууллага дэлхийн 40 гаруй оронд ажиллаж, амьдарч буй Монголчуудынхаа холбоо, ТББ-уудтай хамтран тэдний эрх ашгийг хамгаалах, мэдээ мэдээллээр хангах, харилцаа холбоог нэмэгдүүлэх зэрэг олон үйл ажиллагааг явуулсаар байна.





