21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 03:56:41
Нүүр хуудас Мэдээ Зөвхөн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах суурин цэгүүд ажиллана

Зөвхөн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах суурин цэгүүд ажиллана

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай  нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын 1 суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдээ энхний тунгийн дархлаажуулалтад хамруулахаар болсон байна.

Тодруулбал,

  1. Баянзүрх дүүрэг -133-р сургууль
  2. Баянгол дүүрэг -20-р сургууль
  3. Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв
  4. Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо
  5. Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль
  6. Сүхбаатар дүүрэг -11-р сургууль,
  7. Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,
  8. Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв
  9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.

Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг зөөвөрлөн дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН