Нүүр хуудасМэдээИргэд, ААН, байгууллагууд хандивын аянд нэгдлээ

Иргэд, ААН, байгууллагууд хандивын аянд нэгдлээ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “И Эс Эм” олон улсын дунд сургуулийн багш, ажилчид 16 сая төгрөгийг, “Гүнд инвестмент” ХХК-ийн ажилчид нэг өдрийн цалин болох 10 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

 Мөн барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “НБИК” ХХК-ын зүгээс 5 сая төгрөг, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-аас 5 сая төгрөгийг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Болдсүрэн 100 000 төгрөгийг  гардуулан өгч, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН