Нүүр хуудасМэдээИргэд НОК-т 11 сувгаар гомдол мэдүүлэх боломжтой

Иргэд НОК-т 11 сувгаар гомдол мэдүүлэх боломжтой

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд  шаардлагатай мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд иргэдээс нийт 266 дуудлага ирсэн бөгөөд нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.05 минут байна.

Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 32 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгчээ.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 129 буюу 48.5 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой /үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд хэрхэн замын хөдөлгөөнд оролцох тухай/ дуудлага эзэлж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд болон  НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэн та дараах 11 эх үүсвэрээр өргөдөл, гомдол гаргах боломжтой.

  1. ulaanbaatar.mn цахим хуудсаар
  2. “Check my service” гар утасны аппликейшнээр
  3. “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсаар
  4. Засгийн газрын 11-11 төвөөр
  5. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар
  6. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 7012-8012 тусгай дугаар
  7. 131200 тусгай дугаарт мессежээр
  8. НЗДТГ-ын Явуулын ажлын байрны 7712-0000 тусгай дугаар
  9. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаар
  10. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр
  11. Хороо

Эх сурвалж: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН