Нүүр хуудасМэдээИрэх онд төрийн албан хаагчдын цалингийн урамшуулалд 4 өөрчлөлт орно

Ирэх онд төрийн албан хаагчдын цалингийн урамшуулалд 4 өөрчлөлт орно

Ирэх онд төрийн албан хаагчдад олгох цалин, урамшууллын хувьд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Улсын хэмжээнд /хот болон орон нутагт/ :

  • Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгоно. 165 ялгаатай цалингийн системтэй байсныг 20 ялгаатай цалинтай болгож байна.
  • Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгож өөрчилнө. Одоогоор 5-10, 10-15 гэсэн жилээр энэхүү нэмэгдлээ авдаг. Энэ өөрчлөлтийг хийснээр 1 жил ажиллавал нэг хувь, 2 жил ажиллавал хоёр хувь, 3 жил ажиллавал гурван хувь гэх мэт нэмэгдэж тооцогдоно.
  • Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй болон байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8 хувиар нэмэгдүүлнэ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байна.

Нэмэлтээр орон нутагт хэрэгжих:

  • Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх боломжтой болж байна. Орон нутгийн суурь зардал дээр нь 20 хувиар тооцож улсын төсвөөс олгон, үлдсэн 80%-ийг тухайн орон нутгийн төсвөөс олгох боломжтой.

Дээрх арга хэмжээнүүдэд 168 мянга орчим төрийн албан хаагчид хамрагдах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН