23.1 C
Ulaanbaatar
Пүр, 05 8 сар 2021 21:23:22
Нүүр хуудасМэдээКовид-19 халдвар авсан хүний тоо дэлхий даяар таван сая давлаа

Ковид-19 халдвар авсан хүний тоо дэлхий даяар таван сая давлаа

Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн дэлхий нийтийг донсолгосон аюултай цар тахал өнөөдрийг хүртэл эрчимтэй тархсан хэвээр байна. Коронавирусийн халдвар тавхан сарын дотор дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 5 сая 298 мянга гаруй хүн өвчилж, 339 мянга гаруй хүн амиа алдаж, 2 сая 156 мянга гаруй хүн эдгээд байгаа юм. АНУ-д хоногт 24 мянга 197 шинэ тохиолдол бүртгэгдснээр нийт тохиолдол 1 сая 645 мянга 94-д хүрчээ. Covid-19-ийн халдварын улмаас 97 мянга 640 хүн хорвоог орхиж, 403 мянга 114 хүн эдгэрсэн байна. АНУ нийтдээ 13 сая 909 мянга 633 хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулжээ. Харин Бразилд халдварын тохиолдол эрчимтэй тархаж,хоногт 19 мянга 969 хүн шинэ тохиолдол бүртгэгдэж, 966 хүн нэмж нас баржээ. Энэ улс 735 мянга 224 хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бол, 330 мянга 890 хүн цар тахалаар өвчилснөөс 21 мянга 48 хүн нас барж, 135 мянга 430 хүн эдгэрсэн нь халдварын тохиолдлоор дэлхийн улс орнуудын дотор хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Тэгвэл ОХУ-д халдварын тохиолдол буурч эхэлсэн байна. Тус улсад хоногт 8894 шинэ тохиолдол бүртгэгдэж 150 хүн хорвоог орхиж байна. ОХУ нийт 8 сая 126 мянга 626 хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулаад байгаа бөгөөд нийт тохиолдол 326 мянга 448-д хүрч, 3249 хүн нас барж, 99 мянга 825 хүн эдгэрчээ. Хамгийн сүүлд гаргасан мэдээнээс үзвэл дэлхий даяар хоногт 107 мянга 716 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5245 хүн нас барж гэсэн тоо гарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН