Apple, Google хамтран гаргасан ухаалаг утасны Bluetooth холболт хэрэглэж КОВИД-19 хавьтал тодорхойлох хамгийн сүүлийн үеийн ухаалаг шийдлийг УОК, ХХМТГ, ЭМЯ, ХѲСҮТ, Гэрэгэ болон Оном сангийн хамтарсан баг Apple, Google-тэй хамтран ажиллаж нэвтрүүллээ.2021.04.19-ны ѳглѳѳний 07 цагт Монгол орон даяар хэрэглэгдэж байгаа бүх ухаалаг утсанд КОВИД-19 ЭРСДЭЛ системийг хэрэглэж эхлэх хүсэлт очно.
КОВИД-19 ЭРСДЭЛ систем нь УОК-ын албан есны КОВИД-19 коронавирүст халдварын ѳртѳлтийг эрт мэдээлэх систем юм.
КОВИД-19 ЭРСДЭЛ системийг Apple болон Google компаниудын албан ёсны дэмжлэгтэйгээр нэвтрүүлэх боломж нээснээ 2020.12.19-нд Оном сангийн баг олон нийтэд зарлаж байсан бол яг 4 сарын дараа газар дээр бодит ажил хэрэг болж Монгол Улсад 2021.04.19-нд нэвтэрч байна.