Нүүр хуудасМэдээКоронавирус урагт нөлөөлж эхэллээ

Коронавирус урагт нөлөөлж эхэллээ

Коронавирусийн тархалтын төв болоод байгаа Хятадын Ухань хотын эмнэлэгт мэндэлсэн хүүхэд төрөөд 30 цаг болсныхоо дараа халдвар авсан тухай тус хотын эрүүл мэндийн байгууллагаас өчигдөр мэдээллсэн байна.

Ийнхүү коронавирусийн халдвар авсан хамгийн залуу өвчтөн болж байна. Хүүхдийг төрөхөөс өмнө эх нь халдвар авсныг тогтоож байжээ.

Энэ тохиолдол нь шинэ коронавирус эхээс хүүхдэд халддаг байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүргэж байгааг судлаачид мэдэгдсэн байна. Гэхдээ шинээр мэндэлсэн хүүхдэд вирус ямар замаар халдсан тухай эцсийн дүгнэлт гараагүй байна.

Халдвар илэрсэн хүүхэд 3.25 кг жинтэй төрсөн бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн, эмч нарын хяналтад байгаа гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН