16.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 14:38:54
Нүүр хуудасНийтлэлКОРОНАВИРУС-ын аюул заналд дахин 2 жил эрүүл мэнд, эдийн засгаараа дарлуулах уу?

КОРОНАВИРУС-ын аюул заналд дахин 2 жил эрүүл мэнд, эдийн засгаараа дарлуулах уу?

Ковид-19 цар тахал дэлхий нийтийг хамрав. Өвчлөл гараагүй улс орон бараг үлдсэнгүй. Өдөр бүр өвчлөл хэдэн мянгаараа нас баралт зуу зуугаар нэмэгдэж байна. Маш хувьсамтгай, амьдрах чадвар сайтай, тэсвэртэй энэхүү вирусны эсрэг одоогоор ямар нэг эмчилгээний вакцин гараагүй байна. Дэлхий дээр Ковид19 халдварын эсрэг вакцин хийх 100 гаруй төсөл боловсруулагдаж байгаа ч одоогоор 3-ыг нь хүн дээр турших шатруу орж байгаа гэдгийг дөнгөж сая ЭМЯ-наас мэдээллээ. Гэхдээ вакцин хамгийн хурдан эмчилгээнд гарлаа гэхэд наад тал нь 1,5 жил шаардана гэдгийг онцолсон юм. Тэгэхээр хүн төрөлхтөн дахин 2 жил энэ вирустэй тэмцэж хэдэн зуун хүнээ алдах эрсдэл үүрч байгаа юм.

Коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар  дэлхийн 210 орны 2,082,372 хүн өвчилж, 134,560 хүн нас барж, 510,046 хүн эдгэрчээ. Дэлхий даяар нэг өдөрт 83’830 шинэ тохиолдол илэрч, 7,898 хүн нас барсан байна.

Коронавирус дан ганц хүн ардын эрүүл мэндэд хохирол учруулсангүй. Дэлхийн олон улс оронд эдийн засгийн хүндрэл, үйлдвэрлэлийн бууралтыг авчирч байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд  2020 оны эхний улиралд эрчим хүчний үйлдвэрлэл 1,8 хувиар нэмэгдэнэ хэмээн үзэж байсан ОХУ-ын Эрчим хүчний яам эсрэгээрээ 0,3 хувиар буурчээ. Энэ талаар Эрчим хүчний яамны дэд сайд Евгений Грабчак хэллээ.

“Өнгөрсөн 2019 оны эхний улиралтай харьцуулахад эрчим хүчний үйлдвэрлэл 0,3 хувиар буурсан байна. Уг нь энэ оны эхний улиралд эрчим хүчний үйлдвэрлэл 1,8 хувь өснө гэж тооцоолж байсан юм” хэмээн Евгений Грабчак хэлжээ.

Эрчим хүчний үйлдвэрлэл буурсан нь харьцангуй дулаахан өвөл болсон, мөн коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон явдалтай холбоотой гэж Эрчим хүчний яам тайлбарлаж байна.

Халдварын “цохилтод” хамгийн түрүүнд хүндээр өртсөн салбарууд бол агаарын тээвэр ба аялал жуулчлал юм.

2009 онд Мексикт дэгдсэн H1N1 ханиадны вирусын тархалтын улмаас олон мянган хүн амиа алдаж, тус улсын аялал жуулчлалын салбарт 5 тэрбумын хохирол учирч байжээ. Түүнчлэн 2003 онд дэгдсэн САРС өвчний улмаас зөвхөн Хятад улс гэхэд аялал жуулчлалын орлогынхоо 25 хувийг алдаж, 2,8 сая хүн ажилгүй болж байсан. Тэгвэл Ковид-19 үүнээс хэд дахин илүү хохирлыг учруулах нь тодорхой байна.

Коронавирусын дэгдэлт эхлээд дөнгөж эхний 7 хоногт дэлхийн зугаа цэнгэлийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг болох Дисней-гийн хувьцааны ханш 3 хувиар унасан байна.

10 жилийн өмнө томуугийн А хүрээний H1N1 вирус тархсаны улмаас Хятадын ДНБ 0,5 хувиар агшиж байсан боловч маш түргэн сэргэсэн байна. Мөн 17 жилийн өмнө дэлхий даяар SARS буюу  “амьсгалын цочмог халтай хамшинж өвчин” тархсаны улмаас 8000 гаруй хүн өвчилснөөс 774 хүн амь насаа алдаж байсан билээ. Тухайн үед дэлхийн эдийн засагт 40 тэрбум долларын хохирол учирч, дэлхийн ДНБ-ний өсөлт нэг хувиар саарч байсан ажээ.  Дашрамд дурдахад, дээрх төрлийн өвчнүүдийн дэгдэлтийн оргил үе нь голдуу 6-7 дахь долоо хоногт тохиодог бөгөөд үүнээс хойших хугацаанд өвчилсөн хүмүүсийн тоо эрс буурдаг байна.

Гэтэл коронавирус дэгдээд хэдийнэ 3 сар гаруй хугацааг үдсэн ч дэгдэлт буураагүй, оргил үе нь өнгөрөөгүй цар тахлын хамрах хүрээ өргөн байсаар байна.  Тиймээс түүний учруулах хор уршиг хэдэн зуу дахин илүү байх нь тодорхой харагдаж байгаа юм. Түүнээс гадна вирусыг дарах вакцин гаргаж авах хамгийн бага хугацаа 1,5 жил бол хүн төрөлхтөн дахин 2 жил энэхүү аюулт цар тахалд эрүүл мэнд болоод эдийн засгаараа дарлагдаж мэдэхээр байна. 

Ингээд  COVID-19-ийн тархалт Латин Америкийн хэмжээнд  хэрхэн тархаж байгааг сонирхуулъя.  

Бразил 26113(+3393),

Перу 10303(+519),

Эквадор 7858(+255),

Чили 8273(+356),

Мексик 5399(+385),

Панам 3574(+102),

Доминикан 3614(+328),

Колумби 2979(+127),

Аргентин 2443(+166),

Куба 814(+48),

 Коста-Рика 618(+6),

Уругвай 492(+9),

Хондурас 419(+12),

Боливи 397(+43),

Венесуэл 197(+8),

Мартиник 158(+1),

Гватемал 180(+13),

Парагвай 161(+2),

Эль Сальвадор 159(+10),

Тринидад ба Тобаго 114(+1),

 Аруба 92,

Францын Гуаяна 86,

Барбадос 73(+1),

Ямайка 105(+32),

Гайана 48(+1),

Хаити 40,

 Антигуа ба Барбуда 23,

Малдив 21(+1),

Доминик 16,

Сент-Люси 15,

Гренада 14,

Сент Винсент ба Гренадин 12,

Суринам 10,

Никарагуа 9.

Нас барсан:

Бразил 1590(+212),

Эквадор 388(+33),

Мексик 406(+74),

Перу 230(+14),

Доминикан 189(+6),

Колумби 127(+15),

Аргентин 109(+7),

Чили 94(+2),

Панам 95(+1),

Хондурас 31(+5),

Боливи 28,

Куба 24(+3),

Венесуэл 9,

Тринидад ба Тобаго 8,

Уругвай 8, Гайана 6,

Мартиник 8(+2),

Эль Сальвадор 6,

Парагвай 8(+1),

Гватемал 5,

Барбадос 5(+1),

Ямайка 5(+1),

Хаити 3,

 Коста-Рика 3,

Антигуа ба Барбуда 2,

Порта-Рика 2,

Аруба1(+1),

Никарагуа 1,

Суринам 1.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН