17.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 16:57:44
Нүүр хуудасМэдээКофе шопоор үйлчлүүлж, интернэт орчинд ажлаа амжуулахын тулд хотын төв рүү орох...

Кофе шопоор үйлчлүүлж, интернэт орчинд ажлаа амжуулахын тулд хотын төв рүү орох шаардлагагүй болно

Тавдугаар сард ашиглалтад орох “Сэлбэ” Бизнес инкубатор төвд төрөл бүрийн ажил мэргэжлийн сургалтууд зохион байгуулахаас гадна гарааны бизнес эрхлэх гэж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг туршлага солилцох, мэдлэг чадвараа хуваалцах, бизнес санаагаа бойжуулан бодит ажил хэрэг болгох хүртэл нь дэмжих олон талт үйл ажиллагаа явуулах аж.

Кофе шопоор үйлчлүүлж, интернэт орчинд ажлаа амжуулахын тулд хотын төв рүү орох шаардлагагүй болно

Сэлбэ дэд төвийн Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийн барилга ирэх тавдугаар сарын 31-нд ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны 3700-гаад айл өрх шилэн кабелаар өндөр хурдны интернэтэд холбогдож, Univision, Skymedia гэх мэт IPTV-ийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, гэр хорооллынхон тохь тухтай кофе шопоор үйлчлүүлж, интернэт орчинд цаг харгалзахгүй тайван сууж ажлаа амжуулахын тулд заавал хотын төв рүү ирэх шаардлагагүй болно гэсэн үг.

“Гэр хорооллын дахин төлөвлөлт зогсох бус, харин ч илүү бодитоор ажил хэрэг болж байна”

Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган айл өрхийг орон сууцжуулах, тохь тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндэс суурь нь юуны түрүүнд инженерийн дэд бүтэц, шугам сүлжээг шийдэж өгөх явдал. Дэд бүтцийг нь шийдээд өгчихсөн байхад Түрээсийн болон Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрүүд шуурхай бөгөөд амжилттай хэрэгжих үндэс бүрдэж, гэр хорооллынхны нэг хэсэг нь газраа бэлэн баригдсан орон сууцаар солих, зарим нь өөрийн хашаа, газар дээрээ амины орон сууц барих, хүсвэл хэсэг гудамжаараа нэгдээд таун хаус барьж орох гэх мэт олон боломжууд нээгдэнэ.

“Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ онд бүрэн хийгдэж дууссанаар өдгөө тухайн газарт аж төрж буй 3700 орчим айл өрх дээр нэмээд 6000 орчим айл өрхийг цахилгаан, дулаан, цэвэр бохир усны хангамж гээд инженерийн дэд бүтцээр найдвартай хангах суурилагдсан хүчин чадал, хөрс суурь бүрдэж байгаа юм. Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлт зогсох бус харин ч илүү бодитой, илүү ул суурьтай, илүү өргөн хүрээнд олон талт хувилбараар хэрэгжиж байгаагийн илрэл. Тиймээс одоо ашиглалтын өмнөх захиргааны байраа нээн ажиллуулж, Дэд төвийг хүлээн авах бэлтгэлээ хангах учиртай“ хэмээн Хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр онцоллоо.          

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН