14.1 C
Ulaanbaatar
Лха, 04 8 сар 2021 23:11:40
Нүүр хуудасМэдээЛ.Мөнхтүшиг: Энэ сарын 15-нд БНСУ руу нэг удаа тусгай нислэг хийхээр боллоо

Л.Мөнхтүшиг: Энэ сарын 15-нд БНСУ руу нэг удаа тусгай нислэг хийхээр боллоо

Солонгост байгаа иргэдийг татаж авах асуудлаар холбогдох албанаас мэдээлэл өглөө.

Гадаад харилцааны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Энэ сарын 15-ны өдөр БНСУ руу нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо. Бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ нислэгээр 11 сард эх орондоо ирэхээр тийз нь баталгаажаад байсан 150-160 иргэнийг авчирна.

Нутаг буцах 6,787 иргэн гадаад байгаагаас 4000 гаруй нь БНСУ-д байгаа. БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэд Элчин сайдын яаманд ихээр ирж байгаа нь тус улсад мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмийг зөрчиж байгаа тул олноороо ЭСЯ дээр очихгүй байхыг зөвлөж байна.

“АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ МИАТ компанийг хөлсөлж ажилчдаа авчирсан*

Өчигдөр шөнө ирсэн нэг нислэгтэй холбоотой тодорхой мэдээлэл өгье. АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ томилолтын хугацаа нь дууссан ажилтнуудаа буцаах, оронд нь ажиллах ажилчдыг авчрах хүсэлтээ удаа дараа тавьж байсан бөгөөд манай үндэсний тээвэрлэгч МИАТ компанийг хөлсөлж тус онгоцоор ЭСЯ-ны 30 ажилтан, НҮБ-ын хоёр, манай улсын таван иргэн ирсэн. Энэ 38 хүнийг Кемпинский зочид буудалд тусгаарласан* гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН