17 C
Ulaanbaatar
Мяг, 20 4 сар 2021 15:07:56
Нүүр хуудас Мэдээ Л.Мөнхтүшиг: Эхний ээлжинд ОХУ, Турк, Казахстан улстай харилцан хилээ нээх боломжтой...

Л.Мөнхтүшиг: Эхний ээлжинд ОХУ, Турк, Казахстан улстай харилцан хилээ нээх боломжтой…

Тавдугаар сарын 1-нд хил нээхтэй холбоотой шийдвэрийн хүрээнд ГХЯ дэлхийн улс орнуудын хилийн дэглэм, манай улс аль улстай хилээ нээх вэ гэсэн нарийвчилсан судалгаагаа саналын хамт энэ сардаа багтаан УОК-т танилцуулахаар болжээ.

Энэ хүрээнд ГХЯ, Зам тээврийн яам, ИНЕГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран аялал жуулчлалын салбарыг хэрхэн дэмжих, энэ ондоо жуулчдыг хүлээж авах уу, авах тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих вэ зэрэг судалгааг гаргах аж.

Тавдугаар сарын 1-нээс эхлэн тусгай үүргийн нислэгийг тогтмол хуваарьтай энгийн нислэгт шилжүүлэхээр яригдаж байна. Хил нээхтэй уялдах учир аль чиглэлд нээж тогтмол хуваарьтай нислэгт шилжүүлэх асуудлыг Зам тээврийн яам, ИНЕГ, авиа компаниудтай зөвлөлдөж байгаа юм. 

Монгол улс хилээ нээсэн тохиолдолд харилцан адил нөхцөлтэйгээр хилээ нээх улс нь одоогоор ОХУ, Турк, Казахстан улс байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдэгджээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН