Нүүр хуудасБусадЛ.Энхсайхан: Шинжилгээний хариуг засаж суудаг ёс зүйгүй эмч байхгүй...

Л.Энхсайхан: Шинжилгээний хариуг засаж суудаг ёс зүйгүй эмч байхгүй…

ХӨСҮТ-ийн эмч нар шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэсэн мэдээллийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан анх олон нийтэд мэдээлсэн.

Энэ талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан тайлбар өглөө.

Тэрбээр “Би 2003 оноос лабораторийн шинжилгээ хийгээд суусан. Энэ чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын маш олон хүнтэй хамтарч ажиллаж байхад шинжилгээний хариуг худал гаргая, хүнд буруу мэдээлэл өгье гэдэг хүн бол байхгүй. ХӨСҮТ-ийн ажилчид руу хүмүүс рүү дайрсан. Тэнд олон лаборатори байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнууддаа бид итгэж байна. Эерэг хариу гарсан байхад сөрөг, сөрөг гарсан хүний хариуг албаар эерэг гээд засаж суудаг ёс зүйгүй эмч, эмнэлгийн мэргэжилтэн манай салбарт огт байхгүй гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН