Нүүр хуудасМэдээМанай улсад 100000 хүн амд тохиолдох сүрьеэгийн өвчлөл 452 байгаа нь тархалт...

Манай улсад 100000 хүн амд тохиолдох сүрьеэгийн өвчлөл 452 байгаа нь тархалт өндөр орнуудын түвшинд буйг харуулж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэг болохыг зарласан. Манай орны 100000 хүн амд тохиолдох сүрьеэгийн өвчлөл 452 байгаа нь тархалт өндөр орнуудын түвшинд буйг харуулж байна.

Сүрьеэгийн шинэ тохиолдлын зөвхөн 20 хувийг илрүүлж чадаж байгаа нь Монгол Улсад сүрьеэг эрт оношлох, түүний дотор оношилгооны чадавхийг өргөтгөх, сүрьеэгийн хавьтал болон өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд системтэйгээр идэвхтэй илрүүлэлт хийх хэрэгцээтэй байгааг харуулсаар байна.

Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтээр 2021 онд 80520 иргэнийг хамруулснаас 210, 2022 онд 79115 иргэнээс 527, 2023 онд 85177 иргэнээс 396 сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлж, эмчилгээнд хамруулсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН