Нүүр хуудасМэдээМанай улс нэг хүнд ногдох эмнэлгийн орны тоогоор дэлхийд нэгт ордог

Манай улс нэг хүнд ногдох эмнэлгийн орны тоогоор дэлхийд нэгт ордог

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг томуугийн улиралд эмнэлгийн орны хүрэлцээг хэрхэн зохицуулах талаар сэтгүүлчийн асуултад хариулав.
Тэрбээр “Монгол Улсад эмнэлгийн нийт 27,000 ор байдаг. Үүнийг хүн амд харьцуулан үзвэл өндөрт тооцогдоно.

Өөрөөр хэлбэл, манай улс нэг хүнд ногдож байгаа эмнэлгийн орны тоогоороо дэлхийд нэгт ордог. Тиймээс цаашид ЭМЯ-наас ор нэмэх бодлогыг явуулахгүй. Учир нь томуугийн яг оргил үед орны ачаалал огцом нэмэгддэг ч зуны улиралд хоосон шахуу болчихдог. Тиймээс ор нэмэх нь эдийн засгийн хувьд ч үр өгөөж багатай. Түүнчлэн орны тоог нэмбэл тэр хэрээр эмч эмнэлгийн мэргэжилтний ажлын байрнаас эхлээд бүх зүйл нэмэгдэнэ гэсэн үг.

Нэгэнт манай улс орны тоо өндөртэй учраас анхаарах ёстой зүйл нь ердөө менежментийг зөв зохицуулах явдал. Тиймээс томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор НЭМГ-тай хамтран тусгай штаб байгуулсан. Тухайн штаб нь ор зохицуулах багийн үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж байгаа.

Ийм зохицуулалт хийж байгаа учраас өмнө нь коридорт эмчлүүлдэг асуудал цэгцэрсэн. Эмнэлэгт хандсан бүх хүүхдүүдэд тусламж үзүүлж байгаа гэдгийг хэлье” гэлээ.

Хамгийн гол нь томуугийн улмаас эрүүл мэндийн байгууллагад ирж буй хүүхдүүдийг хүнд, хөнгөнөөр нь эрэмбэлэн ангилж байгаа юм байна. Хөнгөн оноштой хүүхдүүдийг гэрээр эмчлэхийг зөвлөдөг нь дэлхийн аль ч улсад мөрдөгддөг тул эмч зөвхөн тухайн хүний онош дээр тулгуурлаж хэвтүүлэх эсэхийг шийдэж байгааг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН