УИХ-ын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан ажлын хэсэг “АРДЫН НАМ – АРД ТҮМЭНДЭЭ” аяны хүрээнд Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа
Уулзалтын үеэр Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, орон нутгийн хөгжил, хөдөө аж ахуй, хүнс, малчид, иргэдийн амьдралд чиглэсэн бодлогын талаар танилцуулга хийж, гишүүд, дэмжигчдийн санал хүсэлтийг сонсов.
Түвшинширээ сумын намын гишүүд, дэмжигчид уулзалтад идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцсанд талархал илэрхийлж, гишүүн төвтэй, иргэддээ ойр, хариуцлагатай намын шинэчлэлийг хамтдаа үргэлжлүүлэхийг УИХ-ын гишүүн М.Мандхай хүслээ.





