Нүүр хуудасМэдээМАН: УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдтэй уулзлаа

МАН: УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэдтэй уулзлаа

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд зохион байгуулж буй уулзалт хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын хийж хэрэгжүүлэх ажлууд, МАН-ын стратеги, бодлого төлөвлөгөө, орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын талаар танилцуулга хийн, сумын иргэдийн саналыг сонсож хариулт өгсөн юм.

Эрдэнэмандал суманд залуу малчид олон. Төр, иргэн хоорондын харилцаа алсарсан, үгээ илэрхийлэх, хаана хандахаа мэдэхгүй нь олон байгаа учир холбоо харилцааг сайжруулах, малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар анхаарч ажиллахыг нутгийн залуус хүсжээ. Ахмадуудын зүгээс Засгийн газраас тэтгэврийн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байсан.

Мөн УИХ-ын гишүүн Б.Хэрлэн МАН-ын ахмад гишүүн Дондог, Готовхүү нарын гэрээр зочлон МАН-ын дарга Н.Учрал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын мэндчилгээг дамжуулж, тэдний санал сэтгэгдлийг сонсов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН