-2 C
Ulaanbaatar
Ням, 18 4 сар 2021 04:36:02
Нүүр хуудас Мэдээ Маргааш 16:00 цагт гамшгийн аюулаас сэргийлэх дуут дохио дуугарна

Маргааш 16:00 цагт гамшгийн аюулаас сэргийлэх дуут дохио дуугарна

“Манай улсын Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах арга хэмжээг зохион байгуулах өдөр болгон зарласан байдаг. Өнөөдрийн хувьд мэргэжлийн байгууллагуудтай хамтран газар хөдлөлтийн сургалтыг зохион байгуулж байна. 

Иргэдэд газар хөдлөлтийн гамшгийг ойлгуулах, ямар хэмжээний хохирол учирдаг зэрэг олон талын мэдлэг, мэдээллийг хүргэх зорилготой сургалт явуулдаг. Маргааш 16:00 цагт автоматаар гамшгийн аюулаас сэргийлэх дуут дохио дуугарна. Иймд иргэд айж сандрах хэрэггүй.

Газар хөдлөлтийн хүчирхийллийг мэдрэх станцууд байдаг. Тухайн станцуудад зохиомлоор чичирхийлэл мэдрүүлэх ажлыг зохион байгуулна гэж  ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир мэдээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН