Нүүр хуудасМэдээ"Маш нууц-2- кино нээлтээ хийлээ

“Маш нууц-2- кино нээлтээ хийлээ

“Маш Нууц-2 “Байтаг Богд” УСК нээлтээ хийлээ.

1948 оны 07 сарын 08 нд болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн уран сайхны киноны ерөнхий найруулагчаар О. Бат-Өлзий /МУГЖ/, Б. Тамир /СТА/ нар ажилласан юм.

Кино зохиолыг найруулагч О. Бат-Өлзий /МУГЖ/ бичсэн бол зураг авалтыг Байтаг богд ууланд очиж авчээ. Харин киноны гол дүрүүдэд жүжигчин Ж. Алтаншагай , Б. Барслхагва,  Б. Батсайхан,  Э. Алдар, Ц. Алдармаа зэрэг уран бүтээлчид тоглосон байна.

Эх нутаг газар шорооныхоо төлөө өөрсдөөсөө 10 дахин их гоминдааны цэргийн хүчтэй тулгарсан манай 10 хилчин хүч тэнцвэргүй тулалдаанд ордог.  Эх нутаг газар шорооныхоо төлөө амиа өргөсөн хилчин дайчид, тагнуулчид, нутгийн торгууд ард иргэдийн баатарлаг үйлсийг өнөөгийн үзэгч түмэнд хүргэх шинэ уран бүтээл бүх кино театруудын дэлгэцээр гарч эхэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН