Нүүр хуудасМэдээМерекс, Сүү, Ариг гал ХК-ийн ханш өсөлттэй байлаа

Мерекс, Сүү, Ариг гал ХК-ийн ханш өсөлттэй байлаа

Монголын хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 1,261,121,107.18 төгрөгийн үнийн дүн бүхий 1 400 211 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 25 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Мерекс” ХК (MRX+15.00%), “Сүү” ХК (SUU+12.26%), болон “Ариг гал” ХК (EER+6.64%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан хөвөн” ХК (DAH -11.28%), “Сор” ХК (SOR- 9.26%) болон “Ар баянхангай” ХК (ABH- 7.41%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 70 877 ширхэг нэгж эрх 64 358 318 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаас 98,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН