Нүүр хуудасМэдээМодны 2-ын замыг маргаашаас эхлэн 10-ны өдрийг хүртэл хааж хучилт хийнэ

Модны 2-ын замыг маргаашаас эхлэн 10-ны өдрийг хүртэл хааж хучилт хийнэ

Модны 2-ын замыг маргаашаас эхлэн 10-ны өдрийг хүртэл хааж асфальт-бетонон хучилтын ажлыг хийнэ.

Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байна.

Өнөөдрийн байдлаар тус замын 500 метр газарт цементээр бэхжүүлдэг суурийг тавиад байгаа бөгөөд маргааш буюу есдүгээр сарын 8-ны өдрийн 04:00 цагаас есдүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж эхний 500 метр асфальт-бетонон хучилтын ажлыг хийх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Баянгол дүүрэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН