Нүүр хуудасМэдээМонголын супер охин М.Анхцэцэг дэлхийн аварга боллоо

Монголын супер охин М.Анхцэцэг дэлхийн аварга боллоо

Хүндийн өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ М.Анхцэцэг Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж буй хүндийг өргөлтийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.

Энэ удаагийн ДАШТ-нд манай тамирчин огцомд 109 кг, түлхэлттэй өргөлтөд 141 кг, нийлбэрээр 250 кг өргөж алтан медалийн болзол хангасан юм. Ийнхүү Монгол улс хүндийг өргөлтийн анхны дэлхийн аваргаа өлгийдөн авлаа. Мөнгөн медалийг ОХУ-ын Дарья Ахмерова, хүрэл медалийг Узбекистаны тамирчин Турсуной Жабборова хүртсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН