Монголын Тусгай Олимпийн Хороо, Баян-Өлгий аймгийн БТСГ, Баян-Өлгий аймаг дахь ХБЭЭХХ-той хамтран Баруун Бүсийн Өвлийн нээлттэй наадмыг Баян-Өлгий аймагт спортын 4 төрлөөр энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулна. Уг наадамд баруун бүсийн Увс, Ховд, Говь-Алтай Завхан аймгуудаас гадна Өвөрхангай, Эрдэнэт хот, Сайн найз клуб Улаанбаатар хотоос баг тамирчид оролцох юм. Тэд тус аймагт хүрэлцэн ирээд байна.

Баруун Бүсийн Өвлийн наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Монголын Тусгай Олимпийн Хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, БТСУХорооны мэргэжилтэн Э. Хүрэлчулуун, МТОХ-ны спортын захирал Б.Мөнх-Од, МТОХ-ны манлайлагч тамирчин Э.Хатанболор, МТОХ-ны ажилтан, эцэг эх, тамирчдын төлөөлөл Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж ажиллаж байна. Тэмцээний нээлт маргааш болно.
