Нүүр хуудасМэдээМонгол улсад байгаль орчны доройтлыг бууруулахад 10 сая ам.доллар зарцуулахаар болжээ

Монгол улсад байгаль орчны доройтлыг бууруулахад 10 сая ам.доллар зарцуулахаар болжээ

Даян дэлхийн байгаль орчны сангаас 2022-2026 онд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын доройтлын эсрэг үйл ажиллагаанд Монгол Улсад 10 сая ам.доллар зарцуулахаар болжээ. 

Хөгжиж буй болон НҮБ-ын гишүүн улс орнуудын байгаль орчны олон талт хэлэлцээрийн хүрээнд тодорхой зорилтод хүрэхэд нь дэмжлэг үзүүлэн ажилладаг Даян Дэлхийн Байгаль Орчны Сангаас Монгол Улсад ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх төслүүдийг хэлэлцээ эхэлсэн байна.

“Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, биологийн олон янз байдал, газрын доройтол, хог хаягдал, ногоон барилга байгууламж, ногоон хөгжилд ээлтэй хотыг бий болгох зэрэг тогтвортой хөгжлийн үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий олон саналыг нээлттэйгээр хэлэлцэж бмайна” хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудаснаа мэдээлжээ.  

Даян Дэлхийн Байгаль Орчны Сан 1992 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улс 1996 онд нэгдэн орж, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 47.1 сая ам. долларын санхүүжилт авсан байна. Мөн Монгол Улсыг хамруулан бүс нутгийн болон дэлхийн хэмжээний 422.8 сая ам. долларын 34 төслийг хэрэгжүүлж байжээ.

Эдгээр үйл ажиллагаа нь Биологийн олон янз байдлын тухай конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокхольмын конвенци, Цөлжилтийн эсрэг НҮБ-ын суурь конвенц, Мөнгөн усны тухай Минаматагийн протокол гэсэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэн орсон таван гол конвенцийн хэрэгжилтийг хангахад чиглэгдэж буй юм.

2022-2026 оны хооронд Монгол Улс нь Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, газрын доройтол асуудалд анхаарлаа хандуулж төслүүдийг хэрэгжүүлнэ. Дэлхий даяар хуурайшилт, ган гачиг их байгаа нь газрын доройтлыг үүсгэу байгааг олон улсын байгууллагууд онцолж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН