Нүүр хуудасМэдээМонгол улсад гадны гурван банкны төлөөлөгчийн газар байна

Монгол улсад гадны гурван банкны төлөөлөгчийн газар байна

Монгол Улсад одоогийн байдлаар гадаадын гурван банкны төлөөлөгчийн газар байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. Гадаадын арилжааны банк салбараа нээх эсвэл бие даасан банк байгуулах бол эхлээд төлөөлөгчийн газраа нээдэг. Өмнө нь зургаан төлөөлөгчийн газар байсан. Түүнээс Англи, Нидерланд, Япон улсын гурван банк төлөөлөгчийн газартай байсан ч хаасан байна. Одоогийн байдлаар Хятадын хоёр, Японы нэг банкны төлөөлөгчийн газар байгаа гэнэ. Банкны төлөөлөгчийн газар нээхэд өөрийн хөрөнгийн доод шаардлага тавьдаггүй, бие даасан банкны салбар нээвэл бусад банкуудтай ижил шаардлага тавьдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН