Бичгийн их мэргэдийн нутаг, билэг авьяасын өв гал голомт болсон ДЭЛГЭРХАНГАЙ сум Монголын утга зохиол, урлаг соёлын түүхэнд Монгол Улсын Төрийн шагналт Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров зохиолчийнхоо
…. ДЭЛГЭРХАНГАЙ УУЛНААС
ДЭЛХИЙ БҮТЭН ХАРАГДАНА.. гэсэн гэрэлт мөрүүдээр тодлон үлдэж орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, шинэ үеийн утга зохиолын онолыг талбигч, Гавьяат уран зохиолч Содномбалжирын Буяннэмэхийн номын абшиг гэгээ туссан төрмөл нутаг болохын хувьд бахархал эгнэгт оршсоор байдаг билээ.
Монгол Улсын баатар Жигмэдийн Сэрээтэр, Хөдөлмөрийн баатар, тракторч-комбайнч Доржийн Баттөр, Хөдөлмөрийн баатар, малчин Жигмэдийн Жагварал, Гавьяат жүжигчин, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Гонгорын Хайдав, Монгол улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, кино зураглаач Ойдовын Уртнасан, Төрийн шагналт, зохиолч Дарма Батбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Цэрэнжавын Доржпалам, Гавьяат алдарт зохиолч, Сономбалжирын Буяннэмэх, Хүний гавьяат эмч Будын Хас (1971 – Ардын зураач Ц. Доржпаламын төрсөн ах), Гавьяат жүжигчин, балетчин Юндэндоогийн Цэрмаа, Гавьяат жүжигчин, дуурийн дууч Пүрэвийн Цэвэлсүрэн (1976 – “Ардын элч” киноны Ариунаа), Гавьяат жүжигчин, дуурийн дууч, туслах найруулагч Гонгорын Батсүх (1976 – “Морьтой ч болоосой” киноны Гончиг), Гавьяат жүжигчин, дуучин Жавзмаагийн Нансалмаа (1990 – Морины), Гавьяат жүжигчин, алиалагч Дамбын Батсүх (1996 – Циркийн), Гавьяат тээвэрчин Юндэнгийн Идэрчулуун (2004 – Монголын төмөр замын ахмад ажилтан), Гавьяат жүжигчин Цэндийн Цэнд-Аюуш (2008 – “Нийслэл хүү” киноны Ягаан Гажид) Гавьяат жүжигчин, уртын дууч Сосорбурамын Цогтсайхан (2016) гээд олон алдартнууд ДЭЛГЭРХАНГАЙ сумынх.
Зуун зуунаар өртөөлөх түүхийн хүрдэнд үл бүдгэрэх авьяастны өлгий ДЭЛГЭРХАНГАЙ сумынхандаа тэгш түүхэн ойн мэндийг хамтатган хүргэж, Дэлхийд данстай уулсын орон дэвжин дээшилж мандан бадрахын ерөөл өргөе.
Та бүхэн минь сайхан наадаарай.