Нүүр хуудасМэдээМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ,...

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын бусад гишүүд Архангай аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын бусад гишүүд Архангай аймагт ажиллах үеэрээ иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, зарим асуудлыг шийдвэрлэж ажиллалаа.

Иргэдийн зүгээс аймгийн төвд дулааны станц барих төсөл, цахилгаан, дулаан хангамж, шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн зураг төсөл, Хүүхдийн Тамир зусланг олон улсын зуслан болгох төсөл, Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замын засвар, Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх 13 км хатуу хучилттай авто зам, Аялал жуулчлалын дурсгалт газруудад түр амрах, отоглох байгууламж барих төсөл, Боловсролын салбарын сургууль, цэцэрлэг, дотуур байр, спортын заалны тоног төхөөрөмж, Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг шийдүүлэх зэрэг санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

Өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгийн төвд нэн шаардлагатай байгаа Дулааны цахилгаан станцыг барих ажилд анхаарч, шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН