Аймаг, орон нутгийн тусгай чиг үүрэг бүхий хүчний байгууллагуудын удирдлагуудыг хамруулсан “Бүсийн удирдлагын сөрөн тэсвэрлэх цогц батлан хамгаалах чадавх” сургалт зохион байгуулагдаж байна.
Сургалтын үеэр “Аюулгүй байдал–иргэдийн оролцоо” хөтөлбөрийн зохицуулагч Б.Нармандах хөтөлбөрийн талаар танилцуулга хийж, зөвлөх Ц.Тамир, “Үндэсний аюулгүй байдлын орчин үеийн ойлголт гадаад эрсдэл”, Хэвлэл мэдээллийн багийн ахлагч Ц.Мөнхжин “Когнитив дайн, худал мэдээллийн хор уршиг” сэдвээр мэдээлэл өгч, хямралын үед мэдээллийн орчинд үүсэх эрсдэл, иргэдийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөөллийн талаар танилцуулсан юм.
Мөн байгалийн гамшгийн нөхцөл байдлын үеийн “Хугарлын цэг” когнитив дайн хэмээх симуляцийг зохион байгууллаа.





