Нүүр хуудасМэдээМонгол Улсын Их Хурал анх удаа хүний эрх, жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ...

Монгол Улсын Их Хурал анх удаа хүний эрх, жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийнэ

Монгол Улсын Их Хурал нь Олон Улсын Парламентын Холбооноос (ОУПХ) боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх болон жендэрийн асуудлаар хоёр төрлийн үнэлгээ хийх үйл ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна. Өөрийн үнэлгээ нь ОУПХ-ны “Парламент ба Хүний эрх”, “Парламентын жендэрийн мэдрэмжтэй байдал” өөрийн үнэлгээний аргачлалд үндэслэн тодорхойлсон асуултуудыг хамрах бөгөөд нэгдсэн болон салбар хэлэлцүүлэг хэлбэрээр явагдана.

ОУПХ нь хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын зарчим, хэм хэмжээ, механизмыг улс орнуудын парламент хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэхэд зориулсан парламентын өөрийн үнэлгээний аргачлалыг НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газар болон бусад байгууллагуудтай хамтран боловсруулж, үе шаттайгаар хэрэглээнд нэвтрүүлж иржээ. Энэхүү өөрийн үнэлгээ нь Монгол Улсын Их Хурлыг хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр илүү үр дүнтэй ажиллахад нь дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой юм.

Улсын Их Хурал, түүний Тамгын газарт хийх хүний эрхийн өөрийн үнэлгээ нь олон улсад энэ чиглэлээр хийгдэх анхны үнэлгээ болох онцлогтой бөгөөд харин жендэрийн өөрийн үнэлгээг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд дэлхийн 10 гаруй улс орны парламент хэрэгжүүлж, өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН