Нүүр хуудасМэдээМонгол Улсын Хүүхэлдэйн театр БНСУ-ын Азийн Үндэсний соёлын төвтэй хамтран "Ааруулыг хазах...

Монгол Улсын Хүүхэлдэйн театр БНСУ-ын Азийн Үндэсний соёлын төвтэй хамтран “Ааруулыг хазах үед” нэртэй жүжиг туурвиж байна

Монгол Улсын Хүүхэлдэйн театр БНСУ-ын Азийн Үндэсний Соёлын төвтэй хамтран “Ааруулыг хазах үед” нэртэй цоо шинэхэн уран бүтээл туурвиж байна. Тус уран бүтээлийн хүрээнд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчин Г.Хонгорзул, О.Минжинсор нар Солонгос улсад жүжгийн бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Монгол улс болон Солонгос улсын уран бүтээлч нар хамтран оролцож байгаагаараа онцлог бүтээл болж байна. Сонирхолтой зүйл нь энэхүү жүжиг 2025 оны 05-р сарын 23-с 06-р сарын 01-ны өдөр Олон Улсын Хүүхэлдэйн Холбооны Солонгос Улсад /UNIMA KOREA/ зохион байгуулагдах 24 дэх удаагийн конгресс, наадамд тоглогдоно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН