Коронавирусын нөхцөл байдлын мэдээ:
Шинээр 3,726 хүн халдвар авч нийт тохиолдол 217,546 болж нэмэгдэв.
- 916 нь нийслэл хотод,
- 2,810 нь орон нутагт бүртгэгджээ.
Халдварын улмаас 41-80 гаруй насны долоон хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 944 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 14,829 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 18,239 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 9,500
- Хүндэвтэр- 4,004
- Хүнд – 1,077
- Маш хүнд – 248 хүн байна.
