Нүүр хуудасМэдээМонгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400-д хүрээгүй бол ЭЕШ өгөх боломжгүй...

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400-д хүрээгүй бол ЭЕШ өгөх боломжгүй болно

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдана. 

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр 09:00 цагт эхэлж, гуравдугаар сарын 14-ний 18:00 цагт дуусна. Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д ЭЕШ-д бүртгүүлэхдээ Монгол хэл бичгийн шалгалтыг сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байх юм.

Монгол хэл бичгийн шалгалтын товыг БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлана.

Монгол хэл бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго 400 онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно. Дахин шалгалтад тэнцээгүй бол ЭЕШ өгөх боломжгүйг тус төвийн дарга мэдээлэв.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагт улс орон даяар эхэлж байна. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг БҮТ-өөс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН