Нүүр хуудасМэдээ"Монгол цуйван хэр вэ* дуугаараа алдартай Японы "Chaka land* хамтлаг Монголд тоглолоо...

“Монгол цуйван хэр вэ* дуугаараа алдартай Японы “Chaka land* хамтлаг Монголд тоглолоо хийнэ

Монгол хэлээр уран бүтээл туурвидаг Японы “Chaka land” хамтлагийнхан маргааш буюу хоёрдугаар сарын 16-нд Монгол Улсад ирэх аж.

Уг хамтлагийн “Монгол цуйван хэр вэ” дуу цацагдсанаасаа хойш монголчуудын танил болсон билээ. Энэхүү дууны үгийг тус хамтлагийн Монгол гишүүн болох Ганхүүгийн Энх-Эрдэнэ бичсэн гэдэг.

Тэд нэг сарын хугацаанд Монголд хөгжмийн 2-3 том фестивальд оролцох аж. Түүнчлэн реппер Г.Энэрэлтэй хамтарч дуу хийх юм байна.  

Хөгжмийн наадмуудад оролцохоос гадна “Chaka land” хамтлаг өөрсдийн тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Хамтлагийн Япон гишүүд Монгол цуйванг, Монголд идэхийг хүсч байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН