-2 C
Ulaanbaatar
Ням, 18 4 сар 2021 05:36:57
Нүүр хуудас Нийгэм МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцэн суулт зарлалаа

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцэн суулт зарлалаа

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Сүхбаатарын талбайд суулт хийж байна.

МҮЭХ-ны зүгээс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2 хувиар нэмэгдүүлсэнтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээл, цар тахлын нөхцөлтэй уялдуулан уг хуулийн хэрэгжилтийг тодорхой хугацаагаар хойшлуулах талаар шаардлага тавьж, Ерөнхий сайдад хандаад байгаа юм. 

МҮЭХ болон мэргэжил, үйлдвэрлэлийн 14 холбоо хамтран өчигдөр (2021.04.06) нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлах шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж буй талаараа мэдээлэл хийсэн билээ.

Харин одоо дараагийн алхамдаа шилжиж ганцаараа суулт хийн шаардлагынхаа хариуг нэхэж байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН