Нүүр хуудасМэдээМөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлжээ

Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлжээ

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.5 их наяд төгрөг болов.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 206.3 (0.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд валютын харилцах 1.9 (89.4 хувь) их наяд, төгрөгийн харилцах 624 (12.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Бага мөнгө (M1) энэ оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 6.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 152.3 (2.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеэс 559.8 (10 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Бага мөнгө (M1)-ний 5.5 (88.2 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 726.8 (11.8 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байв.

Бараг мөнгө 2022 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 367.4 (1.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 353.6 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Бараг мөнгөний 12.6 (59 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 4.6 (21.7 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.1 (19.3 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 9.7 (1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 58.1 (5.5 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Гадаад цэвэр актив /ГЦА/ энэ оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 831.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.6 (81.3 хувь) их наяд төгрөгөөр багассан бол дотоод цэвэр актив /ДЦА/-ын 26.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 539.1 (2 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 3.8 (16.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН