Нүүр хуудасМэдээНам даралтын хийн зуух дэлбэрснээс нэг хүн амиа алджээ

Нам даралтын хийн зуух дэлбэрснээс нэг хүн амиа алджээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг 13 дугаар цэцэрлэгийн уурын зуух Нам даралтын зуух дэлбэрч, 1 хүн өртсөн тухай дуудлагыг 02.29-ний өдрийн 16:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус цэцэрлэгийн 3х4 метрийн хэмжээтэй 1 давхар тоосгон байшин дотор нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурж уурын зуухны ээлжийн галч Н /39 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН