1 C
Ulaanbaatar
Лха, 12 5 сар 2021 00:04:12
Нүүр хуудас Мэдээ "Насны хишиг*, Алдарт эхийн одонгийн мөнгийг энэ сарын 10-15-нд олгоно

“Насны хишиг*, Алдарт эхийн одонгийн мөнгийг энэ сарын 10-15-нд олгоно

Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсүүд 2 дугаар сарын олголтод онцгой анхааран иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчилж буйг мэдээллээ. Хөдөлмөр, халамжийн ерөнхий газар тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг нэг дор бус шат дараатай олгохоор ажиллаж байна. Үүнд:

  • 2 дугаар сарын 10-нд ахмадуудын “Насны хишиг*-ийн мөнгө, 
  • 2 дугаар сарын 15-нд Алдарт эхийн одонгийн мөнгө, 
  • 2 дугаар сарын 18-нд “Цалинтай ээж* хөтөлбөрийн мөнгө,
  • Сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тус тус олгох талаар мэдээллээ. 

Ингэхдээ иргэд заавал банканд очих бус банкны картаар авах бусад үйлчилгээг ашиглах боломжтойг сануулж байна. Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олгох санхүүжилт энэ жил саатаж, тасалдах зэрэг хүндрэл гарахгүй гэдгийг мэдэгдэж байна. 

Жилд 2 удаа Насны хишиг олгоно.Үүнд:

  • 65-69 настай ахмад настанд 50 мянга
  • 70-79 настай бол 80 мянга
  • 80-89 настай бол 150 мянга,
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг.

      Энэ онд шинээр насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гарган насны хишгээ авах ёстой ажээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН