Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар, Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Улмаар Нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төсөл батлагдах юм. Уг буцаалтыг байгууллагаас нь шалтгаалж бус цалингийн хэмжээгээс нь хамаарч олгохоор болсон байна. Тодруулбал, сарын 1 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдийн НДШ-ийн 50 хувийг буцааж олгохгүй аж.
. Ингэснээр албан журмаар НДШ төлдөг 715 мянган хүн хамрагдах юм байна. Харин сайн дураараа НДШ төлдөг 147 мянган хүн хамрагдах юм байна. Үүнд төсвөөс 172 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.