Нүүр хуудасМэдээНЖДҮҮДТ: Өрхийн үйлдвэрлэлээс жижиг, дунд үйлдвэрлэл, бие даасан үйлдвэрлэлийн салбар руу шилжихэд...

НЖДҮҮДТ: Өрхийн үйлдвэрлэлээс жижиг, дунд үйлдвэрлэл, бие даасан үйлдвэрлэлийн салбар руу шилжихэд тулгарч буй асуудал, шийдлийн талаар хэлэлцүүлэг боллоо

Өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг өгөөжтэй хөгжүүлэх, дараагийн шатны үйлдвэрлэлийн түвшинд шилжих боломжийг бүрдүүлэх зорилготой “Өрхөөс жижиг, дунд үйлдвэрлэлд, жижиг дундаас үйлдвэрлэлд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалт өнөөдөр /2026.10.13/ Багануур дүүрэгт амжилттай боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр өрхийн үйлдвэрлэлээс жижиг, дунд үйлдвэрлэл, цаашлаад бие даасан үйлдвэрлэлийн салбар руу шилжин хөгжихөд тулгарч буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх гарц шийдлийн талаар олон талт хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уг хэлэлцүүлэг нь орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесийн хүрээгээ тэлэх, шинжлэх ухааны ололт амжилт ба төрийн бодлогоос хэрхэн үр дүнтэй дэмжлэг авах талаар нэгдмэл ойлголтод хүрэхэд чухал ач холбогдолтой уулзалт боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН