Улаанбаатар хотод цас орж замын хальтиргаа гулгаа үүсэн замын нөхцөл байлал хүндрээд байна. Иймд авто машины зорчих хэсгийн аюулгүй байдлыг ханган төвийн 6 дүүргийн ТҮК-үүд болон Хот тохижилтын газар хамтран халтиргаа, гулгаа арилгах зориулалтын бодис, давс цацлаа.
Зам дээр давс бодис цацаж замын аюулгүй байдлыг хангах ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хяналтын ТББ-ууд хяналт тавин ажилсан байна.
Эрхэм жолооч иргэд та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, аюулгүй байдлаа хангахыг сануулж байна.