2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэн хэлэлцлээ. Үүнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тусгай чиглэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн чиглэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх гэсэн нийт 4 үндсэн чиглэлийн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр тусгасан 67 арга хэмжээний гүйцэтгэл 94.4 хувьтай биелсэн гэж дүгнэсэн. Мөн тус зөвлөлийн гишүүн байгууллагууд энэ үеэр 2023 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож, тодорхой шийдэлд хүрсэн юм.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба тус зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хурлын төгсгөлд танилцуулж гишүүн байгууллагуудын нэмэлт саналыг сонсож тус зөвлөлийн төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөг боловсруулахдаа гишүүн 19 байгууллагаас 155 арга хэмжээний санал авч улмаар нэн тулгамдсан саналуудыг эрэмбэлэн 50 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөв. Мөн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан энэ оны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, ажлуудын гүйцэтгэл, хэрэгжилт үр дүнд анхаарч, хариуцлагатай ажиллахыг гишүүн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.
