“Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвөөс жил бүрийн сар шинийн баярыг угтан “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.
Энэ жилийн “Амар байна уу-2025” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар 27-ны өдрийг дуустал, “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд, өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ