Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Бүх нийтийн их цэвэрлэгээгээр Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 818.6 тонн хог хаягдлыг...

НИЙСЛЭЛ: Бүх нийтийн их цэвэрлэгээгээр Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 818.6 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгууллаа. Энэ хугацаанд 2.3 сая ам метр талбайгаас нийт 818.6 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлээд байна. 

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн ЗДТГ, түүний дэргэдэх 33 газар, хэлтэс, 43 хороо, хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 12 аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1548 аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-д, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн төлөөлөл болон иргэдийн бүлэг зэрэг байгууллагууд хамтран оролцлоо. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН