Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: ДЦС-5 төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг...

НИЙСЛЭЛ: ДЦС-5 төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 заалт мөн  Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр заалтын дагуу ДЦС-5 төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулж байна. 

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож байгаагүй;
  2. Санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, нийгэм, байгаль орчин болон холбогдох бусад салбарын үндэсний, олон улсын мэргэжлийн судлаач, зөвлөх;
  3. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, төслийн багийн зорилго, ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах чадвартай;
  4. Улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй;
  5. Ашиг сонирхлын зөрчилгүй;

Бүрдүүлэх материал:

  1. Ажил байдлын тодорхойлолт (судалгаа , эрдмийн ажил гэх мэт), анкет;
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар (гадаад паспорт);
  3. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний  хуулбар (Гадаадын их, дээд сургууль төгсөгчийн дипломыг орчуулгын хамт ирүүлнэ.);
  4. Хоёр хувь цээж зураг;
  5. Нийгмийн даатгалын лавлагаа;
  6. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
  7. Оршин суугаа газрын тодорхойлолт;
  8. Иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа;
  9. Шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, байршил:

Хугацаа: Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна. 

Хаяг: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын цогцолбор барилга А блок, /Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам, Наадамчдын зам/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 6 давхрын 601 тоот

Анхаарах зүйлс:

  1. Хугацаа хоцорсон болон баримт бичиг, материал бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг бүртгэхгүй бөгөөд ирүүлсэн материалын үнэн зөвийг сонгон шалгаруулалтад оролцогч өөрөө хариуцна.
  2. Нэмэлт мэдээллийг 11320537 дугаарын утаснаас авна уу. (Ажлын цагаар холбогдох боломжтой.)

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН